Орчин үеийн тоноглол бүхий Чингис хаан музей

Хэт ягаан туяаны цацрагаас болж гэмтсэн үзмэрүүдийг нөхөн сэргээх боломжгүй байдаг тул анхнаасаа зориулалтын гэрэлтүүлгийг мэргэжлийн баг хамт олны зөвлөгөөгөөр зөв өнцөгт тохируулж суурилуулах нь хүртэл их чухал юм.

Музейд зориулалтын гэрэл байх шаардлагатай. Учир нь:

  • Хэт улаан, ягаан туяаны цацрагтай гэрлүүд нь үзмэрийн гадаргуу дээрх температурын өсөлтийг нэмэх
  • Дулааны тэлэлт болон агшилтыг хурдасгах
  • Хөгшрөлтийг түргэсгэх
  • Химийн урвал үүсгэх
  • Бүдгэрүүлэх
  • Өнгийг өөрчлөх
  • Хуурайших үйл явцыг хурдасгах 
  • Материалыг хэврэг болгох
  • Хагарал, эвдрэл үүсгэх зэрэг музейн ховор нандин үзмэрүүдийн чанарт сөргөөр нөлөөлөх аюултай байдаг.

Хэт ягаан туяаны цацрагаас болж гэмтсэн үзмэрүүдийг нөхөн сэргээх боломжгүй байдаг тул анхнаасаа зориулалтын гэрэлтүүлгийг мэргэжлийн баг хамт олны зөвлөгөөгөөр зөв өнцөгт тохируулж суурилуулах нь хүртэл их чухал юм. Дижитал Повер компани 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар байх музейн барилга нь эртний түүхэн уламжлалыг орчин үеийн шинэчлэлт техник, технологийн дэвшилтэй нийцүүлэн архитектурын шинэ хэв маягийг шингээснээрээ онцлог юм. Бид энэхүү барилгын төсөлд хамгийн орчин үеийн технологийн шийдлийг гаргаж музейн үнэт зүйлсийг хамгаалах цогц аюулгүй байдлын системүүд болон үйлчлүүлэгчийн тав тухыг дээд зэргээр хангах барилгын удирдлагын системийг хийж гүйцэтгэсэн.

Хэрэгжүүлсэн системүүд:

  • Барилгын удирдлагын систем (Siemens)
  • Гэрлийн удирдлага (Schneider)
  • Галын дохиоллын систем (Bosch)
  • Зарлан мэдээлэх систем (ITC)
  • Хамгаалалтын систем (Хулгайн дохиолол)
Нийтлэлийн ангилалууд
Categories