Барилгын сүлжээ, холбоо дохиоллын системүүдийг монгол болон олон улсын стандарт, норм дүрмийн дагуу төлөвлөж, зураг төсөл шийдлийг оновчтой боловсруулж, суурилуулалтыг гүйцэтгэх нь системүүдийн найдвартай ажиллагааг хангах, урт хугацаанд өргөтгөл шинэчлэлт хийхэд чухал үүрэгтэй байдаг.
Мэдээлэл, холбоо дохиоллын системүүдийг нэг дор шийдэн, нэгдсэн дэд бүтцээр зангидах Structured Cabling System (SCS) буюу Сүлжээ дэд бүтцийн шийдлийг танилцуулж байна.
Сүлжээ, дэд бүтцийн шийдэл нь бүх төрлийн барилга, ялангуяа мэдээллийн технологийн олон төрлийн шийдэл ашиглах хэрэгцээ өндөртэй барилгуудад нэн шаардлагатай байдаг. Бид Cүлжээ дэд бүтцийн шийдэл, суурилуулалтыг 10 гаруй жилийн туршлагатай чадварлаг инженерүүдийн багаар хэрэглэгчдэдээ хүргэж байгаадаа баяртай байна. Хэрэглэгч, захиалагч байгууллагын барилгын зураг төсөл, хүсэл сонирхолд тулгуурлан тохирсон кабелын системийг төлөвлөх, зураг төсөл, нарийвчилсан дизайн, шийдэл гаргахаас эхлээд, барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан сүлжээ, дэд бүтцийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэдэг.
Харилцаа холбооны дэд бүтэц гэдэг нь хувь хүн, төхөөрөмж, системүүдийн хооронд мэдээлэл, өгөгдөл солилцох боломжийг олгодог систем, технологийг хэлнэ. Үүнд дуу хоолой, видео, өгөгдөл дамжуулахад ашигладаг төрөл бүрийн холбооны суваг, протокол, төхөөрөмжүүд багтана.
Бат бөх, найдвартай сүлжээ, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц нь мэдээллийн технологийн систем, дата төв, холбооны сүлжээ болон бусад технологиос хамааралтай орчныг үр ашигтай, аюулгүй ажиллуулахад маш чухал юм. Энэ нь тасралтгүй холболт, өгөгдөл дамжуулах, эрчим хүчний хуваарилалтыг дэмжиж, байгууллагуудад дижитал эрин үед үр дүнтэй ажиллах боломжийг олгодог.
Телефон утасны систем:
Видео хурлын систем:
Мессеж болон хамтын ажиллагааны платформууд:
Нэгдсэн харилцаа холбоо:
Интернэтийн үйлчилгээ:
Босоо кабелын холболт
Кабелын замчлал сувагчлалын шийдэл
Техникийн өрөөний шийдэл
Хэвтээ кабелын холболт