Уул уурхай, хүнд үйлдвэрүүд, цахилгаан хангамж, ус хангамж зэрэг бүхий л төрлийн үйлдвэрлэлийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор SCADA буюу Үйлдвэрлэлийн Процессын Хяналт Удирдлагын Систем болон Телеметрийн хяналт удирдлагын системийг ашиглаж байна.
Эдгээр системүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг өгөөжтэй болгоход төхөөрөмжийн хүчин чадал, үүрэг функцүүдийг сайтар нягтлах, автоматжуулалтын тоног төхөөрөмж, хяналт удирдлагын програм хангамж, нэгдсэн сүлжээ, серверийн шийдэл гээд хоорондоо хамаарал бүхий олон тооны системүүдийг нэгтгэлийг үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр түвшинд боловсруулан, гүйцэтгэх гээд систем интеграцчлалын маш нарийн ажилбарууд шаардагддаг.
Манай компани нь байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос хойш SCADA болон Телеметрийн хяналт удирдлагын систем дээр ажилласан арвин туршлагатай. Бид хэрэглэгчийн онцлогт тохируулан бүрэлдэхүүн хэсэг бүрийн хувьд технологийн олон хувилбарт шийдлүүдээс сонгож, автоматжуулалтын системийг төлөвлөх, зураг төсөл, загвар шийдэл гаргахаас эхлээд хангамж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, интеграцчлах зэргээр түлхүүр эргүүлэх хэмжээнд хүртэл төслийг удирдан хэрэгжүүлдэг.
01
Үйлдвэрлэлийн процессыг автоматаар хянаж удирдана. Ингэснээр хүн хүч, тээврийн зардал, түүнд зарцуулах цаг хугацааг хэмнэнэ.
02
Алдааны төлөв байдлыг урьдчилан мэдэж болзошгүй осол, гэмтэл гарахаас сэргийлэх, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийн эвдрэлийг багасгаж, ашиглалтын хугацааг уртасгана.
03
Гэнэтийн осол аваар гарсан тохиолдолд шуурхай мэдээлж, яааралтай хариу арга хэмжээ авах боломжтой болно.
04
Үйлдвэрлэлийн процессын бүх өгөгдлийг хүлээн авч архив үүсгэн хадгалах бөгөөд хадгалсан өгөгдөл дээр урт хугацаанд анализ хийх боломжтой.
05
Түүхий эд үйлдвэрлэл, цахилгаан зардал, бүтээгдэхүүний тоо хэмжээ зэрэг бүх мэдээллийг боловсруулан төрөл бүрийн тайлан гаргаж авч болно.
06
Үйлдвэрлэлийн оновчтой удирдаж, бүтээмжийг өсгөнө.
07
Гадны элдэв халдлагаас сэргийлнэ.
(SUPERVISORY CONTROL AND DATA ACQUISITION)
СКАДА бол томоохон үйлдвэр, оффис, уул уурхай гэх мэт аж ахуй нэгжийн ажлыг хөнгөвчилсөн программ хөгжүүлэлтийн нэг төрөл юм.
Системийг удирдах болон саадгүй, шуурхай ажиллагааг хангахын тулд төхөөрөмжөөс ирсэн мэдээлэл дээр ажилладаг програмыг СКАДА гэж ойлгож болно. Нефтийн химийн нэрэлтийн процесс, усны шүүлтүүр систем, дамжуулах хоолойн компрессор гэх мэт үйлдвэрлэлийн аль ч процесст ашиглах боломжтой.
Бүх бизнесүүд үйл ажиллагааны өндөр чадамж бүхий шинэ технологиор үр ашгийг хамгийн их байлгах сонирхолтой байдаг. Өрсөлдөх чадвартай байна гэдэг нь илүү хурдан, хэмнэлттэй ажиллах шинэ арга замыг байнга хайж олох гэсэн үг юм.
Тоног төхөөрөмж бүрийг нэг нэг ажилтан хариуцан ажилладаг, хоорондын уялдаа муу, нэг дамжлага дээр хэт их зүйл овоордог, ашиглалт болон эцсийн бүтээгдэхүүний гарцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргах боломжгүй зэрэг олон түвэгтэй асуудлыг шийдэхэд энэхүү систем туслах юм.
Инженерчлэлийг хялбар болгох
Дата менежментийг сайжруулах
Ил тод процесс
Ашиглалтыг нэмэгдүүлэх
Эрсдэлийг тооцоолох
Нэгдсэн платформ