Холбоо дохиолол, цахилгаан

Галын дохиоллын систем
Галын дохиоллын систем нь хүний амь нас, эд хөрөнгөд учрах эрсдлийг багасгах хамгийн үр дүнтэй арга бөгөөд гал, утаа, дулааны эх үүсвэрийг илрүүлж, оршин суугчдыг шуурхай сэрэмжлүүлэн нүүлгэн шилжүүлэх, яаралтай арга хэмжээ авах боломжийг олгодог.
Дэлгэрэнгүй
Нам хүчдэлийн цахилгаан тоног
Бага хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж, кабель нь 1000 вольтоос доош хүчдэлд ажилладаг систем бөгөөд орон сууц, худалдаа, үйлдвэрлэлийн орчинд цахилгаан тэжээл түгээх, хянах үндсэн үүрэгтэй. Энэ төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэр, аж ахуй нэгж, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, мөн цахилгаан дамжуулах, хуваарилах, түгээх зэрэг салбарт өргөн ашигладаг.
Дэлгэрэнгүй
Периметрийн хамгаалалт
Периметрийн хамгаалалтын систем нь байгууллагын хил, талбайг хамгаалах ухаалаг, олон давхар аюулгүй байдлын шийдэл юм. Видео тандалт, видео аналитик, хандалтын хяналт, халдлага илрүүлэх мэдрэгч зэрэг бүрэлдэхүүнүүдийг нэгтгэснээр урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй нэвтрэлтийг илрүүлэх, аюулын дохиог автоматаар өгөх боломжийг бүрдүүлнэ.
Дэлгэрэнгүй
Барилгын удирдлагын систем (BMS)
Барилгын менежментийн систем нь цахилгаан, гэрэлтүүлэг, HVAC, усан хангамж, аюулгүй байдал зэрэг инженерийн дэд системийг нэгдсэн ухаалаг удирдлагаар хянаж, эрчим хүчний хэрэглээг оновчтой болгож, тав тух, үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл юм.
Дэлгэрэнгүй
Зарлан мэдээллэх систем
Зарлан мэдээлэх систем нь дуу хоолой, зарлал, хөгжим, яаралтай мэдэгдлийг тодорхой газар болон олон нийтэд түгээх иж бүрэн аудио шийдэл юм. Оффис, хотхон, үйлчилгээний төв, сургууль, эмнэлэг, үйлдвэр, цэнгэлдэх зэрэг олон нийтийн байгууламжид тохиромжтой. Дижитал Повер ХХК нь 2005 оноос олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж ашиглан системийн нийлүүлэлт, суурилуулалт, тохиргоо, засвар үйлчилгээг гүйцэтгэж ирсэн.
Дэлгэрэнгүй
Ухаалаг сүлжээний хяналт, удирдлага
Ухаалаг сүлжээ нь төвлөрсөн бус, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэгтгэн хэрэглээг үр ашигтай болгох уян хатан, дэвшилтэт систем юм. Энэхүү систем нь цахилгаан үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээг бодит цагийн өгөгдөл дээр үндэслэн хянах, дүн шинжилгээ хийх, оновчтой удирдах боломжийг олгодог.
Дэлгэрэнгүй
Хяналтын камер, видео аналитик
Цогц аюулгүй байдлын систем – “Хяналтын камер, видео аналитик” Хяналтын камер, видео аналитикийн систем нь айл өрх, байгууллагын аюулгүй байдлыг хангах, дотоод хяналтыг сайжруулах ухаалаг шийдэл юм. “Axis”, “Dahua”, “Bosch”, “Milestone”,“ACTi”, “Flir” зэрэг чанартай брэндийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тохиргоо, засварын цогц үйлчилгээг үзүүлдэг.
Дэлгэрэнгүй
Барилгын дотор гэрэлтүүлэг
Дотор гэрэлтүүлгийн систем нь барилгын дотоод орчныг хиймэл гэрлээр хангах иж бүрэн шийдэл бөгөөд гэрэлтүүлгийн хэрэгсэл, удирдлага, цахилгаан холболт, дэд бүтэц зэргээс бүрдэнэ. Үр дүнтэй гэрэлтүүлэг нь функциональ шаардлага, гоо зүй, тав тухыг хослуулж, орчныг үзэмжтэй, ая тухтай болгодог.
Дэлгэрэнгүй
Зөвлөх үйлчилгээ
Бид төслийн зөвлөхөөс эхлээд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлдэг Монголын анхны цогц системийн шийдэл нийлүүлэгч юм. Манай зөвлөх үйлчилгээг 70 орчим мэргэжилтэн үзүүлж байгаагаас дийлэнх хувийг нь мэргэшлийн гэрчилгээ бүхий инженер, программист, төслийн менежер бүрдүүлдэг.
Дэлгэрэнгүй
Барилгын гадна гэрэлтүүлэг
Гадна гэрэлтүүлгийн систем нь барилга, байгууламжийн гадна орон зайг гэрлээр хангах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, архитектурын онцлогийг тодотгох, үзэмжтэй орчныг бүрдүүлэх зориулалттай иж бүрэн шийдэл юм. Гэрэлтүүлгийн хэрэгсэл, цахилгааны утас, дэд бүтэц, удирдлага, дизайныг уялдуулан төлөвлөх нь таны гаднах орчны аюулгүй байдал, гоо зүй, тав тухыг бүрэн хангах чухал ач холбогдолтой.
Дэлгэрэнгүй
Ухаалаг авто зогсоолын систем
Ухаалаг авто зогсоолын систем (Smart Parking System) нь дугаар таних (ANPR) болон хиймэл оюунд (AI) суурилсан технологиор автомашины урсгалыг удирдаж, зогсоолын менежментийг бүрэн автоматжуулах дэвшилтэт шийдэл юм. Энэхүү систем нь зогсоолын ашиглалтыг оновчтой болгож, түгжрэлийг бууруулан, цаг болон зардлыг хэмнэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
ДэлгэрэнгүйСошиал суваг
Компанийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд биднийг дагаарай.
Харилцагчийн үйлчилгээ
Манай хэрэглэгчийн үйлчилгээ танд 24/7 буюу өдөр бүр, цагийн хязгааргүй үйлчилнэ.
Холбоо барих