Монгол Улсад галын осол нь байгаль орчны асуудлаас давж, барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдэд шууд нөлөөлдөг санхүүгийн болон үйл ажиллагааны бодит эрсдэл болсоор байна. Олон улсын судалгаагаар сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн галын ослын 44.8 хувь нь орон сууц, барилга дотор гарч, үүнээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан нь галын эрсдэлийг үл тоомсорлох боломжгүйг харуулж байна.
МУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2024 онд улсын хэмжээнд 5,118 удаагийн гал, объектын аюулт үзэгдэл бүртгэгдсэн бөгөөд үүний 4,696 нь хүний “хайхрамжгүй” үйл ажиллагаатай шууд холбоотой байжээ. Энэ нь галын ослын дийлэнх хэсгийг урьдчилан тооцоолж, үнэлэх бүрэн боломжтой байсныг харуулж, байгууллагууд бодит эрсдэлийн үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулснаас шалтгаалж, илүү их хохиролд өртөж байгааг илтгэж байна.
Галын ослын гол шалтгаанд цахилгааны угсралтын доголдол, стандартын бус тоног төхөөрөмж, ашиглалтын хяналт сул байдал тогтмол дурдагддаг. Эдгээр эрсдэлийг барилга ашиглалтад орсны дараа бус, урьдчилан барилгын галын дүгнэлтээр тодорхой илрүүлж, бууруулах бүрэн боломжтой.
Барилгын галын эрсдэлийг үнэлэх нь зөвхөн аюулгүй байдлын шалгалт биш юм. Энэ нь даатгалын нөхөн төлбөрийн нөхцөлийг хамгаалах, аудитын шаардлага хангах, хяналт шалгалтад эрсдэлгүй тэнцэх чухал үндэс болдог. Даатгалын байгууллагууд галын эрсдэлийг мэргэжлийн үнэлгээтэй, баримтаар баталгаажуулсан барилга байгууламжид илүү уян хатан нөхцөл санал болгодог нь бизнесийн зардлыг бодитоор бууруулах боломжийг бүрдүүлдэг.
Энэ чиглэлд “Дижитал Повер” ХХК нь барилгын галын дүгнэлт гаргадаг цөөн мэргэшсэн байгууллагын нэгээр ажиллаж байна. Манай компани барилга байгууламжийн бодит нөхцөлд суурилсан галын аюулгүй байдлын үнэлгээ, эрсдэлийн тооцоо хийж, аудит, даатгал, хяналт шинжилгээний шаардлага хангасан дүгнэлт, хэрэгжих боломжтой зөвлөмжийг байгууллагуудад санал болгодог. Энэ нь галын ослоос үүдэх санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг бодитоор бууруулах шийдэл юм.
Галын аюул нь болзошгүй эрсдэл хэдий ч, учруулах хохирлыг мэргэжлийн үнэлгээнд тулгуурлан урьдчилан удирдах, сэргийлэх бүрэн боломжтой. Тиймээс галын аюулгүй байдлыг ерөнхий шалгалтаар бус, мэргэжлийн дүгнэлтээр үнэлэх нь өнөөдрийн бизнесийн удирдлагын зайлшгүй алхам болж байна. Хэрэв танай байгууллага даатгал, аудит, хяналт шалгалтын шаардлага хангасан бодит галын дүгнэлт хийлгэх шаардлагатай бол “Digital Power”-ийн барилгын галын дүгнэлтийн сервис таны хамгийн зөв сонголт байх болно.
