2025.10.27• Нийтлэл
Share this on:

Гэрийн автоматжуулалт: Аюулгүй, ухаалаг, тав тухтай орчны цогц шийдэл

Гэрийн автоматжуулалт: Аюулгүй, ухаалаг, тав тухтай орчны цогц шийдэл

Гэрийн автоматжуулалтын систем нь орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн, аюулгүй байдал, тав тух, эрүүл ахуй, үнэ цэнийг нэгтгэсэн ухаалаг дэд бүтэц юм. Энэхүү системийн гол зорилго нь гэрийн өдөр тутмын хэрэглээг хялбаршуулж, энергийг оновчтой зарцуулах, оршин суугчдад илүү аюулгүй, найдвартай, өргөтгөх боломжтой орчин бүрдүүлэх юм.
Тус үйлчилгээ нь СӨХ болон харуул хамгаалалтын төвтэй холбогдон ажиллах боломжтой тул айл бүрийн амьдралын хэв маягт тохирсон, найдвартай ажиллагаатай цогц хяналтыг бүрдүүлдэг.

Бидний хэрэгжүүлдэг автоматжуулалтын шийдлүүд дараах дэд системүүдийг нэг цогц систем болгон уялдуулдаг:

  • Дүрс дамжуулах болон гэрийн театрын аудио систем
  • Домофон, нэвтрэх хяналтын систем
  • Ухаалаг гэрэлтүүлгийн удирдлага
  • Моторт хөшигний удирдлага
  • Халаалт, хөргөлтийн системийн хяналт
  • Галын болон хулгайн дохиоллын систем
  • Ус алдалтын мэдрэгч
  • Хаалга, цонх, лифтний удирдлага
  • Чийгшил, CO₂, утааны мэдрэгч
  • Хяналтын камер
  • Дотоод сүлжээ, интернетийн дэд бүтэц
  • Цахилгааны аюулгүй байдлын удирдлага
  • Эдгээр бүх системийг удирдлагын апп, дэлгэц, эсвэл нэгдсэн хяналтын төвөөс нэг дор хялбар удирдаж болно.

Гэрийн автоматжуулалтын систем нь дотроо хоёр төрөлтэй.

1. Энгийн (Plug & Play) систем

Энгийн систем нь суурилуулалт, тохиргоо бага шаарддаг, гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан шийдэл юм.

  • Утасгүй технологи (Z-wave, Zigbee, LoRa)
  • Кабель татах шаардлагагүй
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бага давтамжтай
  • 100 хувь өргөтгөх боломжтой
  • Ашиглахад хялбар. Төхөөрөмжөө залгаад л ажиллана
  • Хяналтын дэлгэц, аппликейшний олон сонголттой
  • СӨХ, харуулын төв рүү мэдээлэл дамжуулах боломжтой

2. Мэргэжлийн систем

Дунд болон том хэмжээний төсөл, тансаг зэрэглэлийн орон сууц, хаус, виллад зориулсан өндөр түвшний шийдэл.

  • Мэргэжлийн инженерийн суурилуулалт, тохиргоо
  • KNX, DALI, Cresnet гэх мэт утастай протокол
  • Customizable GUI – хэрэглэгч бүрт тохирох интерфэйс
  • Нэгдсэн BMS системтэй уялдуулж интеграцчлах боломжтой
  • Найдвартай ажиллагаатай, дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн шийдэл
  • СӨХ, харуулын төвд нэгдсэн хяналттай

Гэрийн автоматжуулалтын системийг нэвтрүүлснээр та дараах давуу талыг эдэлнэ.

Оршин суугчдын хувьд:

  • Тав тух: Гэрэлтүүлэг, халаалт, хөргөлт, хөшиг, систем бүрийг утасгүйгээр удирдах
  • Аюулгүй байдал: Камер, мэдрэгч, дохиоллын системийн бодит цагийн хяналт
  • Эрчим хүчний оновчлол: Илүү бага хэрэглээ, ухаалаг төлөвлөлт
  • Эрүүл, агааржуулалттай орчин: CO₂, чийгшил, утаа мэдрэгчийн автомат тохиргоо
  • Засвар үйлчилгээний зардлын хэмнэлт: Асуудлыг эрт илрүүлдэг

Барилга эзэмшигчийн хувьд:

  • Барилгын үнэ цэн өснө
  • Эрчим хүч, ачааллын менежмент илүү оновчтой болно
  • Нэгдсэн удирдлагын төвөөс системүүдийг алсаас хянах боломжтой
  • Ажиллагааны тасалдал багасаж, найдвартай ажиллагаа нэмэгдэнэ
  • Түрээслэгч, оршин суугчдын сэтгэл ханамж өснө

Энэ систем хэнд хамгийн тохиромжтой вэ?

  • Тансаг зэрэглэлийн орон сууц, таунхаус, хаус
  • Хотхон болон комплексийн хэмжээнд нэгтгэсэн хяналт хэрэгтэй төсөл
  • СӨХ болон менежментийн компаниуд
  • Цоо шинэ барилга, эсвэл ашиглалтад орсон барилга (upgrade хийх боломжтой)
  • Ухаалаг, эко, эрчим хүч хэмнэлттэй орчинд амьдрахыг хүсдэг хэрэглэгчид

Бид хэрэглэгчийн хэрэгцээ, төсөл бүрийн онцлогт тохируулан уян хатан, найдвартай, цааш өргөтгөх боломжтой шийдлүүдийг санал болгож, цогц инженерчлэлийг нэг цэгээс хүргэж байна.

 

Share this on:

Сошиал суваг

Компанийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд биднийг дагаарай.

Харилцагчийн үйлчилгээ

Манай хэрэглэгчийн үйлчилгээ танд 24/7 буюу өдөр бүр, цагийн хязгааргүй үйлчилнэ.

Холбоо барих