Дижитал Повер ХХК нь орон сууц, үйлдвэр, уул уурхай, оффис, худалдааны төв зэрэг бүх төрлийн барилга байгууламжийн инженерчлэл, автоматжуулалт, аюулгүй байдлын нэгдсэн шийдлийг хөгжүүлж, хэрэгжүүлдэг мэргэжлийн систем интеграцын компани юм. Бид хиймэл оюунд суурилсан ухаалаг барилгын удирдлага, үйлдвэрийн автоматжуулалт, цахилгаан болон сүлжээний дэд бүтэц, цогц биет аюулгүй байдлын систем, гэр ба оффисын автоматжуулалт гэх мэт олон төрлийн инженерийн иж бүрэн цогц шийдлийг санал болгодог.
Манай баг Siemens, Schneider, Bosch, Johnson Controls, Axis зэрэг дэлхийн 30+ тэргүүлэгч брэндийн баталгаат технологийг Монголын нөхцөлд нийцүүлэн, олон улсын стандартын дагуу зураг төсөл, угсралт суурилуулалт, тохиргоо болон үйлчилгээний бүх үе шатанд мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг.
Дижитал Повер нь аюулгүй, найдвартай, үр ашигтай инженерийн орчин бий болгох, барилга байгууламжийн ухаалаг удирдлага ба хяналтыг сайжруулах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зорилготой технологийн шийдлүүдийг нийлүүлж, байгууллагуудын хөгжлийн шинэ стандартыг тогтоон ажиллаж байна.
