Уул уурхай, хүнд үйлдвэрүүд, цахилгаан хангамж, ус хангамж зэрэг бүхий л төрлийн үйлдвэрлэлийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах
зорилгоор SCADA буюу Үйлдвэрлэлийн Процессын Хяналт Удирдлагын Систем болон Телеметрийн хяналт удирдлагын системийг ашиглаж байна.
Эдгээр системүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг өгөөжтэй болгоход төхөөрөмжийн хүчин чадал, үүрэг функцүүдийг сайтар нягтлах,
автоматжуулалтын тоног төхөөрөмж, хяналт удирдлагын програм хангамж, нэгдсэн сүлжээ, серверийн шийдэл гээд хоорондоо хамаарал бүхий олон
тооны системүүдийг нэгтгэлийг үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр түвшинд боловсруулан, гүйцэтгэх гээд систем интеграцчлалын
маш нарийн ажилбарууд шаардагддаг.
Манай компани нь байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос хойш SCADA болон Телеметрийн хяналт удирдлагын
систем дээр ажилласан арвин туршлагатай. Бид хэрэглэгчийн онцлогт тохируулан бүрэлдэхүүн хэсэг бүрийн хувьд технологийн олон хувилбарт
шийдлүүдээс сонгож, автоматжуулалтын системийг төлөвлөх, зураг төсөл, загвар шийдэл гаргахаас эхлээд хангамж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт,
интеграцчлах зэргээр түлхүүр эргүүлэх хэмжээнд хүртэл төслийг удирдан хэрэгжүүлдэг.